Nokia Asha 302 - Нэвтрэх кодууд

background image

Нэвтрэх кодууд

PIN буюу PIN2 код

(4-8 тоо)

Асаахад PIN код асуухаар утсаа тохируулж болно.

Хэрэв таны карттай цуг ирээгүй эсвэл та коднуудыг мартсан

бол, үйлчилгээ үзүүлэгчдээ ханд.

Хэрэв та кодыг дараалан гурван удаа буруу шивж оруулбал

та кодын түгжээг PUK буюу PUK2 кодоор гаргах хэрэгтэй

болно.

PUK буюу PUK2 код

(8 тоо)

PIN буюу PIN2 кодны түгжээ гаргахад эдгээр нь

шаардагдана.

IMEI дугаар

(15 тоо)

Үүнийг сүлжээнд хүчинтэй утаснуудыг танихад хэрэглэдэг.

Тус дугаарыг, жишээлбэл хулгайлагдсан утаснуудыг хаахад

бас ашиглаж болно. Та мөн Nokia Care үйлчилгээнд

дугаараа өгөх хэрэгтэй болж магадгүй.

IMEI дугаараа үзэхийн тулд *#06# руу залга.

Үндсэн хэрэглээ

11

background image

Түгжих код

(хамгаалалтын код)

(мин. 5 тоо)

Энэ нь таны утсыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаалахад

тусална.

Та өөрөө тодорхойлох түгжээний код асуухаар утсыг

тохируулж болно. Хэвшмэл түгжээний код нь 12345.

Кодоо нууцалж, утаснаасаа тусдаа найдвартай газар

хадгал.

Хэрэв кодоо мартсан байгаад утас тань түгжигдсэн бол,

таны утсанд үйлчилгээ шаардагдана. Нэмэлт төлбөр гарч

болох бөгөөд таны утсанд байгаа бүх хувийн өгөгдөл устаж

болно.

Нэмэлт мэдээлэл хүсвэл Nokia Care буюу утасны

борлуулагчдаа ханд.