
SIM карт, зайгаа хийх
Анхаарах зүйл: Энэ төхөөрөмжийг зөвхөн стандарт SIM карт (зураг үз)-тай
ашиглах зориулалттай. Нийцгүй SIM карт ашиглавал төхөөрөмж эсвэл картыг
гэмтээж, картанд хадгалагдсан өгөгдлийг эвдэж болно. Мини-UICC зүсэлттэй SIM
карт хэрэглэхдээ гар утасны оператортайгаа зөвлөлдөнө үү.
Энэ утсыг BL-5J зайтай ашиглах зориулалттай. Үргэлж оригинал Nokia зай
ашиглаж бай.
1 Утасны арын тагийн суллах түгжээг утасны доод үзүүр рүү татаж, ав.
Эхлэх
7

2 Зайг хийсэн байгаа бол, түүнийг өргөж ав.
3 SIM картны үүрний түгжээг нээхийн тулд гулсуулж (1), хумсаараа өргө. SIM
картны үүрийг доошлуулахдаа (2) контактны гадаргыг доош харуулан, SIM
картыг үүрэнд хийж, үүрийг доошлуул (3). Картны үүрийг түгжихийн тулд
гулгуул (4).
4 Зайн контакт, зайн үүр хоёрыг тааруулж, зайг хий. Арын тагийг буцааж
хийхийн тулд, дээд түгжээг үүр рүү нь чиглүүлж, тагны түгжээг байранд нь
ортол дарна.